Шигшээ баг 3 цагийн дараа Гүржийн шилдэг клубийн эсрэг тоглоно

ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид нөхөрсөг Гүрж улсад хоёр дахь нөхөрсөг тоглолтоо өнөөдөр Монголын цагаар 19:00 цагаас хийх гэж байна. Тэдний өрсөлдөгчид 99 жилийн түүхтэй
Гүржийн хөлбөмбөгийн дээд дивизион болох Еровнули лигт өрсөлддөг “ФС Динамо Батуми” клуб юм. Тус клубын хувьд 2021 онд лигийн аварга, 1997-98 онд Гүржийн цомд аварга, 1997-98, 2022 онд Гүржийн супер цомд хоёр удаа түрүүлж байжээ.
Европын хүчтэй клубийн эсрэг тоглох Монголын баг тамирчидаа дэмжээрэй. Баг тамирчид тоглолтын өмнөх хуралд оролцож, тактик төлөвлөгөөгөө ярилцлаа.

Other Articles