ШҮҮГЧИЙН СУРГАГЧ БАГШ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

МХБХ-ны урт хугацааны стратеги хөтөлбөрийн нэг зорилт болох Олон улсын болон ангилалтай шүүгч нарын тоог нэмэгдүүлж, шүүгчийн академийг бий болгох зорилгын хүрээнд шүүгчдийг тоог нэмэгдүүлэх, чадваржуулахын тулд хөлбөмбөг сонирхогчид болон Орон нутгийн хөлбөмбөгийн холбоодтой хамтран шүүгчийн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
Үүний хүрээнд ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, ОУХБХ-ны эмэгтэй туслах шүүгч, АХБХ-ны Элит туслах шүүгч Ө.Батцэцэг мөн МХБХ-ны “A” ангиллын шүүгч Ч.Жавхлантөгс болон Т.Галдансүх нартай МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар болон Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар хүлээн авч уулзаж шүүгчийн сургагч багшийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус сургагч багш нар 2022 оноос эхлэн МХБХ-ноос зохион байгуулах бүхий л шүүгчийн сургалтуудад сургагч багшаар ажиллах юм. Шүүгчийн сургагч багш нартаа амжилт хүсье.

Other Articles

Гишүүн байгууллагаМХБХ
Алтан бөмбөгМХБХ