ЭМГЭНЭЛ

Монголын хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Эрдэнэбат овогтой Балжинням хорвоогийн мөнх бусыг үзүүлж хөлбөмбөгийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Түүний тайлбараар өнөөгийн шилдэг тоглогчид их спортод хөл тавьж, мянга мянган хүүхэд залуус эргэлт буцалтгүй энэ спортын үнэнч фанат болсон билээ.
Дэлхийн хөлбөмбөгийг дэргэд авчирдаг, дэндүү тансаг тайлбарыг тань бид үүрд дурсан, үгүйлэх болно.
Түүний гэр бүл найз нөхөд, ойр дотны хүмүүст Монголын хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчид, тоглогч дасгалжуулагч нарын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. 🙏🙏🙏
” Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвж
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч
Үе тэнгийн нөхөдтэйгөө шороон талбайд ноцолдож
Өвдөг тохой хоёроо шалбалж явсан удаатай “

Other Articles