ЭМЧИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хөлбөмбөгийн тамирчдад бэлтгэл, тэмцээний үед зонхилон тохиолддог тархи толгойн бэртэл гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламж болон тамирчдын эрүүл мэндийн үзлэгийн сэдвээр цувралын 3 дугаар сургалтыг зохион байгуулж дээд лиг, 1-р лиг, 2-р лиг, эмэгтэйчүүдийн дээд лиг, футзалын дээд лиг, 1-р лигийн клубуудын эмч, тамирчид нар оролцлоо.
Энэхүү сургалтыг Үндэсний шигшээ багийн эмч Г.Мөнхзул, Монголын хөлбөмбөгийн холбооны эмч Т. Отгонжаргал нар зохион байгуулж хэл залгих, ухаан алдах бэртэл гэмтлийн үеийн яаралтай тусламжийн аргууд болон тамирчдын эрүүл мэндийн үзлэгийн агуулга, аргуудын талаар танилцуулан, зөвлөгөө өгч явагдлаа.
2022 оны 3 удаагийн цуврал сургалтын амжилттай явагдаж ирэх 2023 онд энэхүү сургалт үргэлжлүүлэн явагдах тул багийн эмч тамирчдыг өргөн хамрагдахыг урьж байна.

Other Articles