ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА

МХБХ-ны Шүүгчийн хэлтсээс Эмэгтэй шүүгчийн тоог нэмэгдүүлэх чадавхжуулах зорилгын хүрээнд Эмэгтэйчүүдэд зориулсан шүүгчийн сургалтыг 10-р сарын 20-23 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 9 оролцогч оролцож амжилттай батламжаа гардан авч, цаашид тусгай бэлтгэл сургалтад 3 сарын турш үргэлжлүүлэн суралцсаны дараагаар шалгалтад хамрагдаж МХБХ-ны ангилалтай шүүгч болох боломжтой болж байгаа юм.
Уг сургалтыг МХБХ-ны шүүгчийн сургагч багш ОУХБХ-ны эмэгтэй туслах шүүгч, АХБХ-ны элт туслах шүүгч Ө.Батцэцэг болон МХБХ-ны А ангиллын шүүгч Г.Нарангэрэл нар удирдан явуулсан нь онцлогтой байлаа.
Энэ дашрамд 2023 онд анх удаагаа ОУХБХ-ны Эмэгтэй шүүгчийн сургалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

Other Articles