Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжлийн хөтөлбөр

МХБХ-ны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр /2012-2022/ эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2020 онд хийгдэх ажлуудыг танилцуулж байна.

 

Зорилго: Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тогтвортой хөгжлийг хангах

 

Зорилт:

  1. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор стратеги  төлөвлөгөөний дагуу AFC WAP ( Women’s Assistance Program) хэрэгжүүлэн ажиллах
  2. Эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээнүүдийг нэмэгдүүлэх болон эмэгтэй дасгалжуулагчдыг олноор бий болгох
  3. Эмэгтэй хөлбөмбөгийг олон нийтэд сурталчлах
  4. Үндэсний Эмэгтэй Шигшээ багийн суурийг бүрдүүлэх

 

1- Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор стратеги төлөвлөгөөний дагуу AFC WAP ( Women’s Assistance Program) хэрэгжүүлэн ажиллах

 

 

  • Олон нийтэд эмэгтэй хөлбөмбөгийг таниулах, эмэгтэй хөлбөмбөг сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилго бүхий эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр /AFCWFD/, грассрүүтс хөтөлбөрийг чанаржуулах, цар хүрээг нэмэгдүүлэх

 

  • Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Их Талын Дуулиан” ТББ-тай хамтран ЕБС-дын дунд футзалын “Дуулиан 2020” тэмцээнийг хамтран зохион байгуулах

 

  • Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Японы Хөлбөмбөгийн Холбоотой хамтын ажиллагааны хүрээнд /MOU/, U15 болон U18 хүртэлх насны шигшээ багуудыг Япон дасгалжуулагч Наоко Кавамотогоор удирдуулах

 

  • Тоглогчдын бүрэн хэмжээний мэдээллийн баазыг бүрдүүлэх /FIFA CONNECT SYSTEM/

 

 

2-  Эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээнүүдийг нэмэгдүүлэх болон эмэгтэй дасгалжуулагчдыг олноор бий болгох

 

  • Эмэгтэйчүүдийн лигийг 10 багтай 2 тойргоор зохион байгуулдаг болгох

 

  • Бага насны охидын хөлбөмбөгийг дэмжих зорилгоор 13, 15 хүртэлх насны тэмцээнүүдийг лиг болгон зохион байгуулах

 

  • Эмэгтэй тоглогч, хаалгач, шүүгчийг нэмэгдүүлэх зорилго бүхий  сургалтуудыг жил бүр зохион байгуулах

 

  • Дасгалжуулагчийн зэрэглэл ахиулах болон анхан шатны сургалтуудад эмэгтэй дасгалжуулагчдыг олноор хамруулах

 

3- Эмэгтэй хөлбөмбөгийг олон нийтэд сурталчлах

  • Эмэгтэй хөлбөмбөгт чиглэсэн маркетингийн төлөвлөгөө боловсруулах

 

  • МХБХ веб сайтад эмэгтэй хөлбөмбөг хэсэгтэй болох

 

  • Сошиал медиа ашиглан эмэгтэй хөлбөмбөг, тоглогчдыг сурталчлан таниулах

 

  • Эмэгтэй хөлбөмбөгт зориулсан эвент, үйл ажиллагааг олноор зохион байгуулах

 

4- Үндэсний Эмэгтэй Шигшээ багийн суурийг бүрдүүлэх

 

  • Охид, эмэгтэйчүүдийн шигшээ багууд олон улсын тэмцээнүүдэд оролцох /Зүүн Азийн АШТ, Хонг-Конг, Бангладеш, Ногоон наадам г.м /

 

  • Шигшээ багуудын бэлтгэл, сургуулилтуудыг гадны оронд хийж бусад гишүүн холбоодтой хамтран ажиллах

 

  • 15 хүртэлх насны охидын Олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна.