ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ

2024 онд Францын Парис хотноо явагдах Зуны Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны сугалаа 01-р сарын 12-ны 15:00 цагаас АХБХ-ны Youtube сувгаар шууд дамжуулагдана.

Эхний шатны сугалаанд нийт Ази тивийн 26 шигшээ баг 7 хэсэгт хуваагдан өрсөлдөх бол Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 12-р сард гарсан ОУХБХ-ны чансааны 129-д жагсаж 2-р сагснаас сугалагдахаар боллоо.

Азийн бүсийн эхний шатны тоглолтууд 04-р сарын 03-наас 11-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2018 онд анх удаагаа Токио-2020 Олимпын эрхийн төлөө Азийн бүсийн эхний шатанд Сингапур улсын шигшээ багтай 2-2 харьцаатай тэнцэж анхны оноогоо авч байсан түүхтэй билээ.

Сугалааны үйл ажиллагааг 01-р сарын 12-нд тус линкээр үзээрэй.

https://www.youtube.com/watch?v=nioieM8kDLE

Other Articles