ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 17 ХҮРТЭЛХ НАСНЫ АЗИЙН ЦОМЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ “B” ХЭСГИЙН ТОГЛОЛТ МАРГААШ ЭХЭЛНЭ.

2024 онд Индонез улсад болох АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “B” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.
Тус тэмцээний өмнөх уулзалтад Австрали, Тайвань, Монгол улсын шигшээ багуудын төлөөлөл болон тэмцээн зохион байгуулагчид оролцож өнөөдрийн уулзалт амжилттай явагдлаа.
Ингэснээр маргааш буюу 04-р сарын 24-нд МХБХ-ны талбайд тэмцээн явагдахад бэлэн болж байна.
ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ:
ӨДӨР 1: 04-р сарын 24-нд
🇲🇳Монгол – 🇦🇺Австрали 15:00 цагт
ӨДӨР 2: 04-р сарын 26-нд
🇹🇼Тайвань – 🇲🇳Монгол 15:00 цагт
ӨДӨР 3: 04-р сарын 28-нд
🇦🇺Австрали – 🇹🇼Тайвань 15:00 цагт
МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд

Other Articles