ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 20 ХҮРТЭЛХ НАСНЫ ШИГШЭЭ БАГ МАЛАЙЗ УЛСАД НӨХӨРСӨГ СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ.

Малайз улсын Бола Сепак Куала Лумпур цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтод Малайз улсын 20 хүртэлх насны шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн юм. Тус тоглолтын үр дүн Малайз улсын шигшээ баг гурван гоолын давамгайллаар тэргүүлж дууслаа.
Тус тоглолтын үед хүчтэй бороо орж аянга цахилсны улмаас тоглолт дундаа 20 минутын хугацаанд завсарласан ба цэнгэлдэхийн зүлэг түүний хэрээр халтиргаатай байлаа. Тоглолт тун өрсөлдөөнтэй явагдаж дууссан ба тун удахгүй болох 2023-ны 03-р сарын 08-12 өдрүүдэд Йордан улсад явагдах АХБХ-ны 20 хүртэлх насны Эмэгтэйчүүдийн Азийн Цомын урьдчилсан эхний шатны тоглолтод нь амжилт хүсье.
Тус тоглолтууд Йордан улсын Амман хотын Петра цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ:
Өдөр 1 Лхагва, 2023.03.08
🇱🇧Ливан vs 🇧🇹Бутан ( УБ хотын цаг 20:00)
🇯🇴Йордан vs 🇲🇳Монгол ( УБ хотын цаг 00:00)
Өдөр 2 Баасан, 2023.03.10
🇲🇳Монгол vs 🇱🇧Ливан ( УБ хотын цаг 20:00)
🇧🇹Бутан vs 🇯🇴Йордан ( УБ хотын цаг 00:00)
Өдөр 3 Ням, 2023.03.12
🇲🇳Монгол vs 🇧🇹Бутан ( УБ хотын цаг 20:00)
🇱🇧Ливан vs 🇯🇴Йордан (УБ хотын цаг 00:00)

Other Articles