Эмэгтэйчүүдэд зориулсан D зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ.

Охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжих, эмэгтэй дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор МХБХ-ны Техникийн хэлтсээс дасгалжуулагчийн D зэрэглэлийн сургалтыг эхлүүллээ.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад зориулсан энэ удаагийн сургалт нь Төв аймагт байрлах Шигшээ багийн Бэлтгэлийн төвд болж байна. 06-р сарын 20-25-ны хооронд үргэлжлэх энэ удаагийн D зэрэглэлийн сургалт нь онол болон практик хослосон хэлбэрээр явагдаж буй юм.
Сургалтад 16 оролцогч, 2 сонсогч, нийт 18 тамирчин хамрагдаж байгаагаас гадна Төв аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид практик сургалтад оролцож байна.
ОУХБХ-ны Эмэгтэй шигшээ багийн өдрүүд (FIFA Days) энэ сарын 20-28-ны хооронд тохиож буй бөгөөд эдгээр өдрүүдэд Эмэгтэйчүүдэд зориулсан дасгалжуулагчийн анхан шатны D сургалт давхцаж байгаагаар онцлог боллоо.

Other Articles