ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД А.АЛТАНТУЯА М.ХҮСЛЭН НАР ХАМРАГДЛАА

МҮОХ-ны Жендэрийн тэгш байдал комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд зохион байгуулж буй эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт-семинар өнөөдөр Олимпик хауст боллоо.
Тус сургалтад Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Алтантуяа болон М.Хүслэн нар олимпын төрлийн спорт холбоодын төлөөллүүдтэй хамрагдлаа.
Семинарын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд МҮОХ-ноос баримталж буй бодлогын талаар танилцуулж мөн Жендэрийн тэгш байдлын комиссын үйл ажиллагааг оролцогчдод танилцуулсан бол Спорт дахь жендэрийн тэгш байдал, Жендэрийн мэдрэмжтэй бодлого сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Other Articles