ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧДИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛНО

Монголын Эмэгтэй Хөлбөмбөгийн төлөөллүүд, эмэгтэйчүүдийн лигийн клубүүд, эмэгтэй хөлбөмбөг сонирхогчид нэгэн дээвэр дор чуулах “Update 3” дугуй ширээний уулзалтад та бүхнийг 2022.12.29-ний өдөр 11.00 цагаас Их Монгол төвийн хурлын танхимд урьж байна.

✅Уг уулзалтад Дэлхий дахинд, тэр тусмаа Азийн хөлбөмбөгийн ертөнцөд эмэгтэй хөлбөмбөгийн бодлого, хэрэгжилт, Монголын Хөлбөмбөгийн Холбооны эмэгтэй хөлбөмбөгт чиглэсэн бодлого, төлөвлөгөө, эмэгтэйчүүдийн лигийн статистик үзүүлэлтүүд, Сошиал ертөнц дэх хувь хүний брэндинг, Эмэгтэй хөлбөмбөг дэхь тамирчдын замнал, боломж зэрэг олон сонирхолтой сэдвийн дор өрнөх болно.

✅Монгол эмэгтэйчүүд дэлхийн тавцанд хаан спортоор амжилт гаргах боломжтой. Харин бидэнд олон улсын туршлага, итгэл үнэмшил хэрэгтэй бөгөөд илүү ихийг хийх чин хүсэл охид, эмэгтэйчүүдэд маань бий гэдэгт итгэлтэй байна.

✅Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхийг бичиж яваа та бүхэн идэвхтэй оролцоно уу.

📌Хаана: Их Монгол Төвийн Их танхим
🗓Хэзээ: 12-р сарын 29-ны 11:00 цагаас

Other Articles

Uncategorized