Эрх зүйн байгууллагууд

  • МХБХ-ны Эрх зүйн байгууллага

МХБХ-ны Дүрмийн 20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Сахилгын хороо,  Ёс зүйн хороо, Маргаан таслах хороо нь МХБХ-ны эрх зүйн байгууллагад хамаарна.

МХБХ-ны Дүрмийн 56-60 дугаар зүйлүүдэд тус тус заасныг үндэслэн одоогийн МХБХ-ны Эрх зүйн байгуулага нь 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн МХБХ-ны V Их хурлаар сонгогдсон бөгөөд бүрэн эрхээ хүчин төгөлдөр хэрэгжүүлж байна. /МХБХ-ны Дүрмийн холбогдох зүйл заалтуудтай энд дарж дэлгэрэнгүй танилцана уу./

  • Эрх зүйн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн

МХБХ-ны Дүрмийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснар хороо бүр дарга, дэд дарга гишүүд гэсэн 5 гишүүдээс бүрдэнэ.

Эрх зүйн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор хороодын дарга болон гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ил нийтлэх боломжгүй бөгөөд, МХБХ-ны эрх зүйн байгууллагын нарийн бичгийн дарга /Э.Хүслэнзаяа khuslenzaya.e@the-mff.mn/-аар дамжуулан та бүхэн Эрх зүйн байгууллагатай холбогдох боломжтой юм.

  • Эрх зүйн байгууллагын зорилго, чиг үүрэг:

Эрх зүйн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ баримтлах зарчим:

  1. ОУХБХ-ны Дүрэм, журмууд, МХБХ-ны Дүрэм болон хуульд нийцсэн байх,
  2. Шуурхай, ил тод, шударга байх,
  3. Шийдвэр үндэслэл бүхий байх,
  4. Хараат бус байх,
  5. Зөрчилд тохирсон шийтгэл оногдуулах.
2019 он
  • Сахилгын хорооны шийдвэрүүд
  • Ёс зүйн хорооны шийдвэрүүд
  • Маргаан таслах хорооны шийдвэрүүд

 

2020 он
  • Сахилгын хорооны шийдвэрүүд
  • Ёс зүйн хорооны шийдвэрүүд
  • Маргаан таслах хорооны шийдвэрүүд