Япон улсын Шизука мужийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ

Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоон дээр Япон улсын Шизука мужийн Фужиэда хотын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирж хамтын ажиллагааны боломжуудын талаар уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар Япон улсын Шизука муж болон Фужиэда хотын хөлбөмбөгийн холбоог МХБХ-ны Гишүүн холбоотой хамтран ажиллах, дасгалжуулагчийн боловсрол, өсвөрийн хөлбөмбөгийн хөгжил зэрэг ажлууд дээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.

Other Articles