Үндэсний дээд лигийн долоон клуб Азийн Хөл бөмбөгийн Холбооны “клуб лицензжүүлэлт”-д тэнцлээ

АХБХ болон МХБХ-ны клуб лицензжүүлэхк хөтөлбөрт үндэсний дээд лигийн Атлетик 220, Дэрэн, Улаанбаатар сити, Улаанбаатар, Хангарьд, Хаан Хүнс Эрчим, СП Фалконс клубүүд тэнцлээ.
Тэнцсэн клубүүдийг өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар нар хүлээн авч уулзаж, клуб лицензжүүлэх хөтөлбөрт тэнцсэнд баяр хүргэн, гэрчилгээ гардууллаа.
Дээрх клубүүд клуб лицензжүүлэлтэд бүрэн хамрагдсанаар мэргэжлийн клубт тооцогдож, хүүхдийн хөл бөмбөгийн багуудын дэмжлэгт МХБХ-ноос сар бүр нэг сая гурван зуун мянган төгрөгийн санхүүжилтийг нэг жилийн хугацаанд авах боломж бүрдэж, байгаа юм.
Хамгийн гол нь тив дэлхийн хэмжээнд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөж, АХБХ-ны тэмцээн уралдаануудад оролцох эрх нь нээгдэж байгаа нь чухал юм. Цаашид МХБХолбоо 1-р лиг, Футзалын лигийн багуудыг лицензжүүлэн, дэмжих бодлогыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Other Articles