ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ 25 НАС ХҮРЛЭЭ

Монголын хөл бөмбөгийн анхдугаар дээд лиг 1996 оны 05-р сарын 25-ны энэ өдөр эхэлж байсан түүхтэй.

Энэ жилийн хувьд “Hisense Үндэсний Дээд Лиг” нэртэйгээр, шинэ өнгө төрхтэй эхлэхэд бэлэн болоод байна. Харамсалтай нь цар тахлын улмаас лигийн эхлэх хугацаа хараахан тодорхойгүй байна.

“Hisense Үндэсний Дээд Лиг”-т Атлетик 220, Улаанбаатар, Хангарьд, СП Фалконс, Хаан Хүнс-Эрчим, Дэрэн, Улаанбаатар Сити, Би Си Эйч Лионс, Хоромхон, Улаанбаатарын Мазаалайнууд гэсэн клубүүд өрсөлдөнө.

25 жилийн хугацаанд үндэсний дээд лигт тоглож байсан нийт баг тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, ивээн тэтгэгчдэд нартаа баярын мэнд хүргэе.

Үндэсний Дээд Лигийн ерөнхий ивээн тэтгэгч PC mall Hisense

Other Articles