ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ АСАН Н.ЦЭДЭНБАЛ КАТАР-2022 ДАШТ-ИЙГ ЗОРИНО

2019 оны 06-сарын 06-нд Монгол болон Бруней улсуудын хооронд явагдсан 2022 оны ДАШТ-ий урьдчилсан анхны тоглолтод Монгол улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол оруулснаар анхны гоолын эзэн болсон билээ.
2019 онд 10-р сард ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол айлчлах үеэрээ түүнд Катар-2022 ДАШТ-ийг үзэх эрх өгснийг өнөөдөр АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар түүнд ДАШТ-ний хагас шигшээ тоглолт үзэх болон “FIFA Legend” буюун алдартнуудын тоглолтод Ази тивээс төлөөлөн оролцох урилгыг гардууллаа.
Мөн энэ үеэр МХБХ-той хамтран ажиллаж буй SPS Телевиз, MҮОНРТ, MNС Телевиз, “Дэрэн Наран” компани нарын төлөөллүүдэд болон МХБХ-ны элч төлөөлөгч Г.Ганхүү нарт Катар-2022 ДАШТ-ийг үзэх тоглолтын тасалбарыг гардуулан өглөө.

Other Articles

Uncategorized