Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /FIFA/ 05-р сарын 25-ны өдөр Монголын шигшээ багийн тоглогчдыг, тоглолт наймаалцсан гэх хэрэгт холбоогүй болохыг нотолж, нэр бүхий тамирчид болон МХБХ-нд албан бичиг ирүүллээ.

ДАШТ-ий урьдчилсан шатны Монгол 1:2 Киргизстан тоглолтыг наймаалцсан байж болзошгүй хэмээх цуурхал цахим хуудсаар тархаад байсан. Энэ цуурхал үндэслэлгүй болохыг ОУХБХ тогтоосон байна.

Монгол улсын төлөө зүрх сэтгэл, авьяас, чадвараа зориулан зүтгэж буй үндэсний шигшээ багийн залуустаа цаашид болох ДАШТ, ААШТ, олон улсын бусад тэмцээн уралдаануудад нь амжилт хүсье.

Нэг баг, Нэг зорилго!

Other Articles

ГрассрүүтсМХБХөсвөрийн хөлбөмбөг