ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БЭЛТГЭЛДЭЭ ГАРЛАА

Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүдээр Европ тивийг зорьж Гүрж улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг 03-р сарын 25-нд хийхээр болсон билээ.
Тэгвэл Гүржийн шигшээ багтай тоглох тоглолтод оролцох 23 тамирчдыг шигшээ багийн албаны зүгээр зарлаж өнөөдөр нийт 22 тамирчид эхний бэлтгэлд хамрагдлаа.
Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой юм.
Мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг багтаа дуудсан нь шигшээ багаа хэрхэн залуу бүрэлдэхүүнтэй болгож буйг илтгэж байна.
Гүрж улсыг зорихын өмнө Үндэсний шигшээ баг маань Моби Дээд Лигийн клубүүдтэй нөхөрсөг тоглолтуудыг хийх юм.
Үндэсний шигшээ багийн тамирчдадаа бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсье. 👏👏👏
⚽️ 🇲🇳🆚🇬🇪

Other Articles