17 НАСНЫ ШИГШЭЭ БАГ ХЭСГИЙН ЭХНИЙ ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

Азийн 17 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “H” хэсэгт багтсан Монголын шигшээ багийн залуус эхний тоглолтоо эзэн орны баг Тажикистантай хийлээ.
Тоглолтын үндсэн цагт Тажикистаны баг 3:0-ээр хожиж, хэсгийг тэргүүлж эхэллээ.
Манай шигшээ багийн залуус дараагийн тоглолтоо 10-р сарын 07-ны өдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас Афганистаны багтай хийнэ.
Гурван багтай тус хэсгийн сүүлийн тоглолт 10-р сарын 9-нд Тажикистан болон Афганистаны багуудын хооронд болсоноор хэсгийн шатны дүн гарах юм.

Other Articles