17 ХҮРТЭЛХ НАСНЫ ОХИДЫН ШИГШЭЭ АВСТРАЛИЙН БАГТАЙ НЭГ ХЭСЭГТ ОРЛОО

2024 онд Индонез улсад явагдах АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны сугалаа явагдлаа.
Монголын шигшээ баг “B” хэсэгт Австрали, Тайвань, Бутан улсуудын шигшээ багтай нэг хэсэгт орлоо.
Тус Азийн Цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны хэсгийн тоглолт 2023 оны 04-р сарын 22-30 өдрүүдэд Улаанбаатар хотноо МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо сүүлд 2018 онд АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг эх орондоо зохион байгуулсан билээ.

Other Articles