17 ХҮРТЭЛХ НАСНЫ ОХИДЫН ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

UEFA Assist олон улсын тэмцээний хүрээнд Малайз, Сингапур, Узбекистаны 17 насны охидтой өрсөлдөх манай шигшээ баг Төв аймаг дахь шигшээ бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийсээр байна.
Рио Наоко Кавамото ахлах дасгалжуулагчтай охидын шигшээ баг эх орондоо анх удаа олон улсын тэмцээнийг хүлээн авч оролцох юм.
Тэмцээн 05-р сарын 24-28-ны хооронд МХБХ-ны ногоон талбайд явагдана. Одоогоор тэмцээнд оролцох Сингапур, Малайзын шигшээ багууд манай эх оронд ирээд байна.
Тус тэмцээнд оролцох хамгийн хүчтэй багт тооцогдож буй Узбекистаны шигшээ багийн охид 5-р сарын 23-нд Улаанбаатар хотод газардана.
Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд өрсөлдөх 17 хүртэлх насны шигшээ багийнхандаа амжилт хүсье.

Other Articles