20 ХҮРТЭЛХ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ АШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ШАТАНД ӨРСӨЛДӨНӨ

2024 онд Узбекистан улсад явагдах 20 хүртэлх насны Эмэгтэйчүүдийн Азийн Цомын тэмцээний урьдчилсан Нэгдүгээр шатны сугалаа явагдлаа.
Монголын шигшээ баг 3-р сагснаас сугалагдаж “D” хэсэгт Ливан, Йордан (H), Бутан улсуудтай нэг хэсэгт орлоо.
Тус АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны тоглолтууд 2023 оны 03-р сарын 04-12 өдрүүдэд явагдах юм.
АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны 8 хэсгийг тэргүүлсэн 8 улсын шигшээ баг хоёрдугаар шатад шалгарна.

Other Articles