ШУДАРГА БАЙДАЛ ХАМГААЛАХ

Монголын Хөлбөмбөгийг эрүүл, шударга байлгахын төлөө Монголын Хөлбөмбөгийн Холбоо “Хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах” журмаа боловсруулан баталж, мөн хариуцсан “Integrity” ажилтныг ажиллуулж эхэлсэн. Хөлбөмбөгийн спортод тоглолт наймаалцах болон мөрий, бооцоо тавих үйл ажиллагааг хөлбөмбөгт оролцогч талуудад хориглож, сахилгын болон ёс зүйн зөрчилд тооцно. Мөн дээрх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авсаар байна. Та хөлбөмбөгийн орчин дахь шударга бус байдлын талаар үнэн зөв мэдээллийг integrity@the-mff.mn хаягт илгээж, хөлбөмбөгийн шударга байдлын төлөө нэгдэнэ үү. 

Жич: Таны хувийн мэдээллийг чандлан хадгална.

МХБХ-ны хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах журмыг доорх линк дээр даран татаж авах боломжтой.

Татах линк: https://the-mff.mn/?mdocs-file=19884

Other Articles

Дасгалжуулагчийн хөгжилМХБХФутзалШигшээ баг
МХБХШүүгчид