2022 – 2023 ОНЫ УЛИРЛЫН ХӨЛБӨМБӨГ БОЛОН ФУТЗАЛЫН КАЛЕНДАРЬ

Шинэ улирал бүрийн өмнө төлөвлөгөөт календарийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо батлан танилцуулж, олон улсын чанартай тэмцээн, ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүд болон дотоодын тэмцээнүүдийн үргэлжлэх хугацааг мэдээллэдэг.
2021 – 2022 оны улирлын хувьд анх удаагаа МХБХ-ны Зөвлөлийн хурлын шийдвэрээр 2021 – 2022 оны улирал нь намар хаврын тойргийн системээр спортын хоёр төрөл болох Хөлбөмбөг болон Футзалын улирлын тэмцээнүүд зэрэг зохион байгуулагдаж байна.
Шинэ зохион байгуулалтын системийн дагуу дараа улирлын буюу 2022 – 2023 оны календарийн бэлтгэл ажил өрнөж эхэлсэн бөгөөд удахгүй нийт хөлбөмбөгийн хүрээллийн гишүүдэд танилцуулж 2022 – 2023 улирлын төлөвлөгөө гаргахад дэмжлэг болох юм.

Other Articles

Uncategorized