2022 – 2023 ОНЫ УЛИРЛЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЦОНХ НЭЭГДЛЭЭ

МХБХ-ноос ОУХБХ-нд бүртгэгдсэн хугацааны дагуу ТЗБЖ-ын 5 дугаар заалтын хүрээнд нийт сарын хугацаанд Хөлбөмбөгийн нэгэн томоохон хэсэг болох улирлын эхлэлийн тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ.
2022 – 2023 ОНЫ УЛИРЛЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЦОНХ ЭХЛЭХ ХУГАЦАА :
УЛИРЛЫН ДУНДАХ ЦОНХ : 2023.02.01 – 02.28-ны 00:00 хүртэл цагуудад нээгдэнэ.
Та бүхэн уг цонхны хугацаагаар, өөрийн клубийн тоглогчдын шилжилт хөдөлгөөний зохицуулалтад хамрагдах боломжтой.
1. Улирал эхлэх шилжилт хөдөлгөөний цонхоор тухайн тоглогч нь өөрийн спортын төрлийг сонгох боломж бүрдэхээс гадна, сонгосон төрөлдөө нэг жилийн хугацаанд тоглох юм.
2. Улирлын дундах шилжилт хөдөлгөөний цонхоор тоглогчид зөвхөн өөрийн сонгосон төрөл дотроо шилжих боломжтой.
3. Тоглогчдын Статус Шилжилт Хөдөлгөөний Журмын дагуу тоглогчдыг клубээс клубийн хооронд шилжүүлэхдээ FIFA TMS системд бүртгүүлэх бөгөөд, өөрийн клубтээ нэгтгэж буй тоглогчдыг МХБХ-ны Тэмцээн Зохион Байгуулах Хэлтэст мэдэгдэж баталгаажуулна уу.
4. Шилжилт хөдөлгөөн хийсэн тоглогчдыг бүртгэлийг тэмцээний мэдүүлэгт орсон эсэхээс хамаарч FIFA Connect системд заавал бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаараарай.
5. Клуб хоорондын шилжилт хөдөлгөөн болон бусад чөлөөт агентын статусаас клубрүү шилжиж буй тоглогчид ӨӨРИЙН ШИЛЖИЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ Тэмцээн Зохион Байгуулах Хэлтэс-д мэдээллэх шаардлагатай.

Other Articles