
Uncategorized
21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН СУГАЛАА ЯВАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 21-н аймгийн аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн болон сугалааны ажиллагаа Увс аймгийн Улаангом хотын нутгийн удирдлагын ордонд амжилттай явагдлаа.
Техникийн зөвлөгөөнийг нээж Увс аймгийн БТС-ын газрын дарга Б.Пүрэвгончиг, Улаангом сумын засаг дарга Ц.Гантөмөр оролцлоо.
Ингээд тэмцээний дээд шат болон нэгдүгээр шатны сугалааны үйл ажиллагаа явагдаж маргаашаас эхлэн тун сонирхолтой тоглолтууд явагдахаар боллоо.
Тэмцээнд оролцох нийт баг тамирчдадаа амжилт хүсье.