
21 АЙМГИЙН ГИШҮҮН ХОЛБООДОД ЗОРИУЛСАН ШҮҮГЧИЙН СУРГАЛТ
МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн зүгээс 21 аймгийн гишүүн холбоодод ангилал бүхий шүүгч нарыг бий болгох зорилтын хүрээнд 2023 оны Футзалын 21 аймгийн АШТ дээр ажиллах шүүгч нарыг сонгон шалгаруулах сургалт семинарыг 2 шат дараалалтайгаар зохион байгуулна.
Үүнд:
1. 2023 оны 03-р сарын 13-17-ны өдрүүдэд 19:00 – 21:00 цагт цахимаар анхан шатны шүүгчийн сургалт
2. Дээрх сургалтад хамрагдсан оролцогч нар 2023 оны 03-р сарын 21-24-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулна.
Футзалын 21 аймгийн АШТ-д оролцож буй гишүүн холбоо бүр заавал нэг шүүгчийг тэмцээн эхлэхээс зургаа хоногийн өмнө буюу 2023 оны 03-р сарын 20-ны өдөр тэмцээн зохион байгуулагдах аймагт ирүүлсэн байх шаардлагатай. Хэрэв тухайн гишүүн холбоо тус тэмцээнд оролцох боломжгүй хэдий ч өөрсдийн гишүүн холбооноос шүүгчээ хамруулах хүсэлтэй бол оролцогчоо тус семинарт илгээх боломжтой.
Бүртгүүлэх линк: https://ggle.io/5alt
Харилцах утас: 99779311
Мэйл хаяг: myagmarjargal.ch@the-mff.mn