21 АЙМГИЙН ГИШҮҮН ХОЛБООДЫН FIFA GUARDIANS ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОУХБХ-ны FIFA GUARDIANS хөтөлбөр нь хөлбөмбөгт оролцогч хүүхдүүдийн аюулгүй байдал, хүчирхийллээс ангид байх, тэдний хөгжил оролцоог дэмжиж, хүүхэд хамгааллын бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилготой юм.
Энэ ажлын хүрээнд хүүхэдтэй ажилладаг багш дасгалжуулагч нар, хөлбөмбөгт оролцогч талуудад мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд хамгааллын сургалтыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаа Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж буй 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй багш дасгалжуулагч хүүхэдтэй ажилладаг зарим тоглогч нарыг оролцуулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад оролцогчид сургалтаас авсан мэдээллийг цаашид түгээж, МХБХ-ны хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлж мөн ёс зүйн дүрэмд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Other Articles