21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “21 Аймгийн Аварга Шалгаруулах Тэмцээн” энэ жил Футзалын төрөлд Дорноговь аймгийн Сайншанд хотод 03/26 – 04/03-ний өдөр хүртэл зохион байгуулагдана.
Энэ жилийн “Футзалын 21 ААШТ” нь холимог систэмээр зохион байгуулагдаж байгаа ба, хэсэгт хуваагдаж цаашид хасагдах шатны тоглолтууд хийх юм.
Тэмцээний зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдаж сугалаа болж өндөрлөсөн бөгөөд, тус тэмцээний хүрээнд нийт 40 тоглолт Дорноговь аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Ордноос шууд дамжуулагдана. 2023 оны Футзалын төрөлд нийт 18 аймгийн шигшээ багууд оролцохоор Дорноговь аймгийн Сайншанд хотод чуулаад байна.
“21 Аймгийн Аварга Шалгаруулах Тэмцээний” аваргаар тодорсон аймгийн шигшээ баг нь 04/03-ний өдөр Улаанбаатар хотын аварга шалгаруулах “UB Футзал Cup” тэмцээнд түрүүлээд буй Хан-Уул дүүргийн шигшээ багтай нэмэлт нэг Үндэсний Цомын төлөөх тоглолтыг Дорноговь аймгийн Сайншанд хотод хийнэ.

Other Articles