21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨХ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Орон нутгийн гишүүн холбоодод ангилалтай шүүгчдийг бэлдэх мөн хөгжүүлэх зорилгын хүрээнд МХБХ-ноос анхаарч орон нутагт сургалтуудын зохион байгуулсан билээ.
Тэгвэл энэ сарын 27-ноос 3-р сарын 6-ны хооронд 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт зохион байгуулагдах тус тэмцээнд МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй хамтран ажиллах шүүгчдийн сургалт өнөөдөр эхэллээ.
Уг сургалтад нийт 9 аймгийн 18 оролцогч нийт 4 хоногийн хугацаанд сургалтад хамрагдаж шалгалтуудаа өгсөнөөр 21 аймгийн аврага шалгаруулах тэмцээний өмнөх өдөр хамтран ажиллах 8 хүртэлх шүүгчийн нэрс тодрож орон нутгийн С ангилалтай шүүгчийн батламжаа авах болно.
Тус сургалтын сургагч багшаар МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр болон ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны элит туслах шүүгч Э.Галбадрах нар ажиллаж байна.
Нийт сургалтад хамрагдаж буй оролцогч нартаа амжилт хүсье.

Other Articles

МХБХШигшээ баг