21 АЙМГИЙН АШТ-ИЙГ ОРОН НУТГИЙН ШҮҮГЧИД ДЭНСЭЛЖ БАЙНА

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Тус тэмцээний өмнө Увс аймагт хүрэлцэн ирж 21 аймгийн гишүүн холбоодын шүүгчдийн сургалтад хамрагдаж Сэлэнгэ аймгийн ХБХ-ны Г.Алтаншагай, Хөвсгөл аймгийн ХБХ-ны Г.Гэрэлт-Од, Увс аймгийн ХБХ-ны Б.Нямбаяр нар онол практикийн шалгалтуудад тэнцэж 21 аймгийн АШТ-нд ажиллах эрхээ авсан юм.
Тэгвэл МХБХ-ны “А” ангилалтай шүүгчид болох Ц.Алтангадас, Г.Нарангэрэл /Ховд/, ОУХБХ-ны туслах шүүгч Г.Сүх-Эрдэнэ /Төв/, Б.Мөнх-Оргил /Дорноговь/, Б.Энхболд, “B” ангилалтай шүүгч А.Амаржаргал /Сүхбаатар/, Б.Урангоо /Баянхонгор/, З.Нэргүйбаяр, О.Алтаншагай/Сэлэнгэ/ гэсэг шүүгч нар гишүүн холбоодоос гаралтай шүүгч нар тус тэмцээнийг мөн шүүн дэнсэлж байгааг дуулгахад таатай байна.
Ингээд МХБХ-ны 21 аймгийн АШТ-ийг дэнсэлж шүүн явуулж байгаа нийт шүүгч нартаа ажлын өндөр амжилтыг хүсье.

Other Articles