79-Р СУРГУУЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ, ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ӨМНӨ АШИГЛАЛТАНД ОРНО

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос Азийн Хөлбөмбөгийн Холбооны нийгмийн хариуцлагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын 79-р сургуульд байгуулах хөлбөмбөгийн стандарт жижиг талбай ирэх 09-р сарын 01-ээс өмнө ашиглалтад орно.

Өнөөдөр 79-р сургуульд МХБХ-ны удирдлагууд зочлон ногоон талбайг шинэчлэх болсныг дуулгаж, хүүхэд багачуудад “Эх үрсийн баяр”-ын өмнө том бэлэг барилаа. МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 79-р сургуульд АХБХ-ны тэмцээний албан ёсны түнш “Молтен” брэндийн албан ёсны тоглолтын бөмбөг гардуулсан бөгөөд мөн хөлбөмбөгт хайртай, дуртай хүүхэд багачуудынхаа өмнөөс АХБХ-нд талархал илэрхийллээ.

Өнгөрсөн жил уг сургуулийн ногоон талбайд хөлбөмбөг тоглож байсан бяцхан хүү амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсоны дараахан буюу 2018 оны 6 сард АХБХ-ны Ерөнхийлөгч Шейх Салманыг Монгол улсад айлчлэх үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хөлбөмбөгийн аюулгүй байдлын талаар ярилцахдаа уг сургуулийн талбайг шинээр барьж өгөх хүсэлт тавьсан нь батлагдаж ийнхүү ажил хэрэг болж байгаа юм.

Бусад мэдээ