
МХБХ
83-р сургуулийн ногоон талбайд грассрүүтс арга хэмжээ болов
Манай гарагийн хаан спорт болох хөл бөмбөгийн спортыг нийтэд хүртээмжтэй байлгах, хүүхэд бүрийг хөл бөмбөгөөр хичээллэх боломжийг олгох гол зорилготой Грассрүүтс хөл бөмбөгийн үйл ажиллагааг “Шонхорууд” клубийн дасгалжуулагч Н.Ганхуягийн санаачлагаар зохион байгууллаа.
Сонгино Хайрхан Дүүргийн 70 гаруй хүүхэд багачууд оролцсон тус үйл ажиллагаа 83-р сургуулийн ногоон талбайд явагдаж, хүүхдүүд нэг өдрийг хөл бөмбөгийн өртөөчилсөн, хөгжилтэй дасгал хөдөлгөөнийг хийн өнгөрүүлсэн юм.
Нийслэлд баригдсан зуу зуун хөл бөмбөгийн талбайг хүүхэд бүрт цоожтой бус, нээлттэй болгох гол зорилготой энэхүү арга хэмжээг цаашид дүүрэг тус бүр дээр, багш дасгалжуулагч нартай хамтран Монголын Хөл Бөмбөгийн Холбоо зохион байгуулахаар төлөвлөж байна.
НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО