“AFC CUP” ТЭМЦЭЭНД “УЛААНБААТАР” КЛУБ ОРОЛЦОНО

АХБХ нь “AFC CUP” тэмцээнд өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан АХБХ-ны гишүүн холбоодод тус тэмцээнд оролцох багийг тодруулах шаардлага бий болсон.

Үүний хүрээнд МХБХ-ны Зөвлөлийн 06-р сарын 30-ны хурлаар 2023/2024 оны “AFC CUP” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох 2021/2022 оны Моби Дээд лигийн аварга “Хаан Хүнс-Эрчим” болон 2022/2023 оны Моби Дээд Лигийн аварга “Улаанбаатар” клубүүдийн хооронд тоглолтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл 2023 оны 07-р сарын 18-ны өдрийн “Хаан Хүнс-Эрчим” клубээс ирүүлсэн албан тоотын дагуу Хаан Хүнс-Эрчим клуб оролцох боломжгүй болсон тул Улаанбаатар клуб 2023/2024 оны “AFC CUP” тэмцээнд оролцохоор боллоо.

Монгол Улсаа төлөөлөн Олон Улсын томоохон тэмцээнд оролцохоор болсон 2022/2023 оны Моби Дээд Лиг болон 2023 оны МХБХ-ны Цомын Аварга “Улаанбаатар” клубтээ бэлтгэл сургуулилт, тэмцээнд нь амжилт хүсье.

Other Articles