AFC FITNESS COACHING COURSE LEVEL-1A

Монголын хөлбөмбөгийн холбооноос АХБХ-той хамтран фитнессийн “1А” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго:
Хөлбөмбөгийн тамирчдын онцлогт тохируулан бие бялдрын бэлтгэлжилтийг, урт, дунд, богино хугацаанд төлөвлөх, хэмжих, хэрхэн тэмцээнтэй уялдуулах, бэлтгэлийн зарчим гэх мэт мэдлэг ур чадварыг эзэмшинэ. Цаашид хөлбөмбөгийн фитнессийн дасгалжуулагчийн чиглэлээр үргэлжлүүлэн өөрийгөө хөгжүүлэн шат ахин суралцаж, мэргэших боломжтой.
Сургалтын мэдээлэл:
Сургалтын хугацаа: 2022 оны 04 сарын 25-29
Байршил: Улаанбаатар хот, МХБХ-ны сургалтын танхим
Сургалтын төлбөр: 150,000 төгрөг
Сургалтын бүртгэлийг 2022 оны 03 сарын 18-ны 17:00 цаг хүртэл хүлээж авна.
Сургалтанд оролцогчдод тавигдах шаардлага:
1. АХБХ-ны “В” болон “А” зэрэглэлийн хүчин төгөлдөр лицензтэй байх
2. АХБХ-ны “В” зэрэглэл авснаас хойш хамгийн багадаа 1 жил ажилласан туршлагатай байх
3. Эрүүл мэндийн асуудалгүй, сургалтад бүрэн хамрагдах чадамжтай байх.
4. МХБХ-ны техникийн хэлтэс нь шаардлагатай тохиолдолд нийт бүртгүүлэгчдийн дундаас сонгон шалгаруулалт хийж оролцогчдыг сонгоно.
5. Өмнө нь уг түвшний сургалтад хамрагдсан болон зэрэглэл хүрэхгүй байгаа дасгалжуулагч нар үндсэн оролцогчоор бус ажиглагчаар оролцох боломжтой!
Дараах линкээр орж бүртгүүлнэ үү!
И-мэйл: ganzorig.e@the-mff.com

Other Articles

МХБХөсвөрийн хөлбөмбөг
МХБХШүүгчид