Войслав Бралушич шигшээ багийн дасгалжуулагч боллоо

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн түр орлон гүйцэтгэгчээр Серб мэргэжилтэн Войслав Бралушич томилогдлоо.

Түүний хувьд 8 жилийн хугацаанд Монгол улсад ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Эрчим, Дэрэн, Андууд Сити зэрэг клубүүдэд ажиллаж байсан юм.