
derensp-falconsДээд лиг
“СП ФАЛКОНС”, “ДЭРЭН”-ИЙН ТАЛБАЙГААС ГУРВАН ОНОО АВЛАА
Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Мазала” үндэсний дээд лигийн 12-р тойргийн сүүлийн тоглолтод “СП Фалконс” өрсөлдөгч “Дэрэн”-г 0:3-аар хожив.
“СП Фалконс”-оос Конан Давил Савиола 13′, Нишио Тацүяа 22′, 31′ гэсэн хоёр довтлогч нь эхний хагаст гурван гоол оруулж, энэхүү хожлыг авахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
“Дэрэн” клуб талбайдаа “СП Фалконс”-той хүссэн хэмжээндээ тоглож чаддаггүй. Учир “СП Фалконс” сүүлийн гурван улиралд “Дэрэн”-ийн талбайд зочлохдоо хоёр хожиж, нэг тэнцээд байна.
Чухал хэрэгцээтэй гурван оноо авсан “СП Фалконс”, “Дэрэн”-ээс 1 оноо дутуу зургаадугаар байрт бичигдэж эхэллээ. Ингэснээр улирлын төгсгөлд эхний таван байрын төлөөх өрсөлдөөн улам сонирхолтой болох нь дамжиггүй билээ.

