Футзалын ордон мэргэжлийн шалтай боллоо

МХБХ-ны 60 жилийн ойд зориулан 8 жил 8 зорилгын хүрээнд 2020 оноос талбайн хөлбөмбөг, футзал хоёрыг салгаж, тус тусад нь өргөн хүрээнд хөгжүүлэх шийдвэр гаргасан тухайгаа Ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны Ерөнхийлөгчтэй 2019 оны 11-р сард уулзахдаа танилцуулаад, футзалын шинэ шалаар дэмжинэ үү гэж хүсэлт тавьсан.

Энэ хүсэлтийн дагуу АХБХ-ны Ерөнхийлөгч Шейх Салман бин Халифа АХБХ-ны Ерөнхийлөгчийн Хөгжлийн хөтөлбөрийн (AFC PDI) хүрээнд МХБХ-ны 60 жилийн ойд зориулан дэмжлэг болгож футзалын мэргэжлийн шал өгөхөө амлаад байсан юм.. Энэ тухай ч АХБХ-ны Мэдээлэл харилцааны хэлтсийн дарга Колин Гибсон МХБХ-ны 2019 оны “Алтанбөмбөг” ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэхдээ албан ёсоор зарласан.

Харин өнөөдөр тус шалыг бүрэн суулгаж дууслаа. Үүнээс хойш нас насны футзалын шигшээ баг мэргэжлийн талбайд бэлтгэл сургуулилтаа хийж, тамирчид маань мэргэжлийн түвшний тоглолтуудыг хийх боллоо.

 

94104307_3281653541868413_3271489985366196224_o
93389729_3281653535201747_6469905483057594368_o