
ХЭН НЬ АЗИ ТИВЭЭС ТОДОРСОН ДАШТ-ИЙ ТОД ОД ВЭ?
ДАШТ, Европын томоохон лигүүдэд манай Ази тивийн тоглогчид тоглож байхад нэг л сэтгэлд дотно байдаг талаар хөгжөөн дэмжигчид маань дурсдаг.
Тэгвэл Азийн хөлбөмбөгийн холбооноос хүн төрөлхтний хэмжээлшгүй баяр цэнгэл хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцож байсан тивийнхээ шилдэг хөлбөмбөгчнийг шалгаруулах санал асуулга эхлүүлжээ.
Уг санал асуулгад:
– 1998-2004 оны хооронд Австралийн шигшээ багийн төлөө 105 тоглолт хийхдээ 50 гоол оруулсан Тим Кэйхил
– 1992-2006 оны хооронд Саудын Арабын шигшээ багийн өмнөөс 156 тоглолтод оролцож, 46 гоол оруулсан Сами Ал-Жабер
– 2000-2011 оны хооронд БНСУ-ын шигшээ багийн нэрийн өмнөөс 100 тоглолтод оролцож, 13 гоол оруулсан Пак Жи-сун
– 2008-2018 оны хооронд Японы шигшээ багийн өмнөөс тоглохдоо 98 тоглолтод оролцож 37 гоол оруулсан Кейсүкэ Хонда
– 2014 оноос хойш өнөөг хүртэл Ираны шигшээ багийн хамтаар 40 тоглолтод оролцоод буй хаалгач Алериза Сафар Бейранванд гэсэн таван тоглогч өрсөлдөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг уншиж, саналаа өгөх холбоос: САНАЛ ӨГӨХ


Даамын дэлхийн 7 удаагийн аварга И.Куперманы шилдэг бүтээл болох “Практик комбинац” хэмээх цуврал номын эхний хоёр дэвтэр хэвлэгдэн гарлаа. Тодруулбал, 31 болон 32 дугаар буудлаас эцсийн цохилт хийж буй 750 орчим бодлого бүхий номыг даамын спортоор хичээллэгч, сонирхогчдодоо өргөн барьж байна. Цохилтуудын дийлэнх нь тоглолтын үеэр тохиолдсон практик жишээнүүд байгаад