
Хөлбөмбөгийн дүрэм №8
Тоглолтыг эхлүүлэх болон дахин эхлүүлэх
⚽️ Kick-off бол тоглолтын 1 болон 2-р үе эхлэхэд, мөн нэмэлт цагийн 1 болон 2-р үе эхлэхэд тоглолтыг эхлүүлэх арга бөгөөд гоол орсны дараа тоглолт дахин эхлүүлэхэд ашиглагддаг. Чөлөөт цохилтууд (Шууд болон шууд бус), торгуулийн цохилт, хажуугаас тоглолтонд оруулах, хаалгачаас эхлэх болон булангийн цохилт зэрэг нь тоглолт дахин эхлүүлэх аргууд юм. Шүүгч хөлбөмбөгийн дүрэмд өөрөөр заагдаагүй аливаа тохиолдолд тоглолтыг зогсоосон бол бөмбөгийг дунд нь хаяж тоглолтыг дахин эхлүүлнэ.
Хэрэв бөмбөг тоглолтоос гарсан үед зөрчил гарсан бол энэ нь тоглолт хэрхэн дахин эхлэх байсныг өөрчилж чадахгүй бөгөөд тоглолт хэрхэн эхлэх байсан тэр аргаараа дахин эхэлнэ.
⚽️ Kick-off:
➡️Зоос шидээд ялсан баг нь эхний үед аль хаалга уруу довтлохоо эсвэл kick-off хийх эсэхээ шийднэ.
➡️ Эхний үед аль хаалга уруу довтлохоо сонгосон баг нь 2-р үед kick-off-ийг хийнэ.
➡️ 2-р үе эхлэх үед багууд байраа солино.
➡️ Аль нэг баг нь гоол оруулсан үед эсрэг баг нь kick-off хийнэ.
⚽️ Kick-off хийгдэх үйл явц:
➡️ Бөмбөгийг тоглолтонд оруулах гэж буй тоглогчоос бусад бүх тоглогч нар өөрийн талбайн хагаст байрлах ёстой.
➡️ Бөмбөг тоглолтонд орох хүртэл эсрэг багийн бүх тамирчин бөмбөгнөөс 9,15м-ийн зайнд байх ёстой.
➡️ Бөмбөг төвийн цэг дээр байрлах ёстой.
➡️ Шүүгч дохио өгнө.
➡️ Бөмбөг өшиглөгдөн илт хөдөлмөгц тоглолтонд орсон гэж үзнэ.
➡️ Kick-off-с эсрэг багийн хаалганд шууд цохиж гоол оруулвал гоолыг тооцно. Хэрэв бөмбөгийг өөрийн хаалганд шууд цохин гоол оруулвал эсрэг багт нь булангийн цохилт өгнө.
⚽️ Зөрчлүүд:
Хэрэв kick-off хийсэн тоглогч өөр тоглогч бөмбөгөнд хүрэхээс өмнө бөмбөгөнд дахин хүрвэл эсрэг багт нь шууд бус цохилт, гараар хүрвэл шууд цохилтыг өгнө.
Бусад аливаа зөрчилд kick-off-ыг дахин хийлгэнэ.