
ЧӨЛӨӨТ ТОГЛОГЧ ГЭЖ ХЭН БЭ?
Чөлөөт тоглогч нь солилцоо наймааны цонх хаагдсан хойно ч шилжилт хөдөлгөөн хийж, аливаа багт очих боломжтой байдаг. Хамгийн чухал нь тус тоглогч клубтэйгээ солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө гэрээгээ дуусгаж өөрийгөө чөлөөлсөн байх хэрэгтэй. Монголын Хөлбөмбөгийн Холбооны шилжилт хөдөлгөөний цонх хаагдсан хэдий ч чөлөөт тоглогч ямар нэг клубт очих эрхтэй гэсэн үг юм.
Үүнийг:
ОУХБХ-ны тоглогчийн статус ба шилжилт хөдөлгөөний журамд (2020 оны 03 сарын 01 -ний өдрөөс бүх гишүүн холбоод заавал дагаж мөрдөх шинэчилсэн найруулга)
“6.1 Гишүүн холбооны тогтоосон жилд хоёр удаа нээгдэх шилжилт хөдөлгөөний цонхоор нэг тоглогч нэг л удаа хөдөлгөөн хийж бүртгүүлэх эрхтэй. Эрэгтэй болон охид эмэгтэйчүүдийн тэмцээнтэй уялдуулан цонхны нээгдэх хугацаа өөр байх болно.
Харин шилжилт хөдөлгөөний цонх хаагдахаас өмнө мэргэжлийн тоглогчийн гэрээ нь дууссан тоглогчийг цонхоос гадуур бүртгэж авч болно. Ийм тохиолдолд гишүүн холбоо тэмцээний спортын шударга зарчмыг үндэслэн тус шийдвэрийг гаргана. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цуцалж буй тоглогчийн хувьд 22-р зүйлийн дагуу ОУХБХолбоо тус асуудлыг шийдвэрлэнэ. ” хэмээн заасан байдаг.