ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОГЧИД ТОГТМОЛ ЭМЧЛҮҮЛЭХ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Төрийн Тусгай Албан Хаагчдын Эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эмэгтэйчүүд, охидын шигшээ багийнхныг хэвтэн эмчлүүлж, үзлэг оношлогоо хийлгэж байхаар болов.

Төрийн Тусгай Албан Хаагчдын эмнэлэг нь сүүлийн хоёр жилд спортын бүхий л төрлийн бэртлүүдийг нарийвчлан эмчлэх үүднээс хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийн ашиглахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвар өндөр эмч, сувилагчдыг ажиллуулж байгаа аж. Тиймээс эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогчдынхоо эрүүл мэндэд ихэд анхаардаг МХБХ ТТАХ-ын эмнэлэгтэй хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн багийн тоглогчдоо эмчлүүлж байхаар гэрээ байгуулав.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Катарын Хөлбөмбөгийн Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд шигшээ багийн тоглогч Г.Төгөлдөрийг Катар улсад эмчлүүлж байсан. Цаашид шигшээ багийн тоглогчдыг эмчлүүлэх тоо хязгаарлагдахгүй бөгөөд гадаад дотоодын мэргэжлийн эмч нараар эмчлүүлж, байнгын үзлэгт хамрагдуулж байх боломжтой болох шат ахисаар байгааг дуулгахад таатай байна.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

Other Articles