Элит Академи

Шигшээ багийнхаа амжилтад анхааран ажилладаг Монголын Хөлбөмбөгийн Холбоо 16, 19 хүртэлх насны “Элит академи”-ийг  2019 оны 05-р сарын 09-ий өдөр нээж, өсвөрийн шигшээ болон ирээдүйн үндэсний шигшээ багийн залгамж халааг тогтвортой бэлдэх ажлаа нэг шат ахиулан хийхээр болсон.

МХБХ-ны Техникийн захирал Хатем Соусси, Хүүхэд залуучуудын хөлбөмбөгийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Растеслав Бозик тэргүүтэй мэргэжилтнүүд “Элит академи”-ийг  удирдан явуулдаг.

“Элит академи”-д Монгол улсын 16, 19 хүртэлх насны шигшээ багийн хөвгүүд хамрагддаг бөгөөд дотоодын тэмцээн уралдаануудад тодорсон тамирчдыг сонгох зарчмаар академийн тамирчид тодордог.

Академд бэлтгэлээ хангасан Монголын 16 хүртэлх насны шигшээ, 19 хүртэлх насны шигшээ багууд 2019 онд эхний сорилтдоо орж, Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзээд амжсан.

Монгол 1:0 Макао /Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шат/