Хүйтэн сэрүүн цаг агаартай Монгол оронд хөгжих өндөр боломжтой багийн спортуудын нэг бол хөлбөмбөгийн нэгэн төрөл футзал.
Хэдийгээр манай улс футзалын олон жилийн түүхгүй ч багагүй амжилт үзүүлж, цаашид өсөн дэвжих боломжтой гэдгээ харуулаад байгаа.
Тодруулбал 2017 онд Монгол 20 хүртэлх насны футзалын шигшээ баг Азийн АШТ-ий шөвгийн наймд үлдэж, тивийн чансааны эхний тавд бичигдэж чадсан.
Мөн футзалын насанд хүрэгчдийн шигшээ баг 2015, 2017, 2019 онуудад Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө бүгдэд нь хожил байгуулж, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг сэргээсэн тоглолт үзүүлж буй.


2019 онд Азийн АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан хэдий ч “Плэй офф” шатанд БНСУ-ын хүчирхэг багтай таарч хожигдсоноор тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьж чадаагүй.
Гэсэн хэдий ч манай футзалын шигшээ багийнхан огт бууж өгөлгүй дараагийн боломжийг ашиглахдаа бэлдсээр байна.
МХБХ 2020 оны улирлаас эхлэн футзал, хөлбөмбөгийн төрлүүдийг салгаж, дасгалжуулагч, тоглогчид нь тусдаа гарсан тул цаашид илүү нарийн мэргэшиж, хурдтай хөгжих боломж үүсэж буй.
sdfghjp[] |
| 218 downloads | 2022-03-24 20:08 | bytes |