
Хөлбөмбөг болон Футзалын хоорондын ялгаатай зүйлс
▶️Тоглолтын цаг:
Хөлбөмбөгийн нэг тоглолт зогсолтгүй үргэлжлэх 45 минут үргэлжлэх 2 үе болон 15 минутаас хэтрэхгүй завсарлагааны үе гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг. 2 багийн тоглолт тэнцсэн тохиолдолд нэмэлт 15 минут үргэлжлэх 2 үеийг сунгаж тоглодог. Нэмэлт цаг мөн адил тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд заавал ялагч тодруулах шаардлагатай бол баг тус бүрээс 5, 5 тоглогч торгуулийн цохилтыг гүйцэтгэж хэн олон гоол оруулсан нь ялагч болдог.
Футзал нэг тоглолт цэвэр цагаар 20 минут үргэлжлэх 2 үе болон 15 минутаас хэтрэхгүй завсарлагааны үе гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг. 2 багийн тоглолт тэнцсэн тохиолдолд нэмэлт 5 минут үргэлжлэх 2 үеийг сунгаж тоглодог. Нэмэлт цаг мөн адил тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд заавал ялагч тодруулах шаардлагатай бол баг тус бүрээс 3, 3 тоглогч торгуулийн цохилтыг гүйцэтгэж хэн олон гоол оруулсан нь ялагч болдог.
▶️Тоологддог алдаа:
Хөлбөмбөгт алдааг тоолдоггүй.
Футзалд шууд цохилтын 10 алдааг баг тус бүр дээр тоолох ба багийн алдаа 5-аас дээш болсон үед 10м-ийн торгуулийн цохилтыг эсрэг баг нь гүйцэтгэх эрхтэй болдог.
▶️Карт:
Хөлбөмбөгт тоглогчийг шүүгч гаргасан алдаанаас нь хамаарч шар эсвэл улаан хуудсаар торгодог. Нэг тоглолтын явцад 2 дахь шар хуудасаа авсан эсвэл шууд улаан хуудас авсан тоглогч тухайн тоглолтоос хөөгдөх ба дахин тухайн тоглолтонд оролцох боломжгүй болох ба тухайн тэмцээнийхээ хамгийн багадаа нэг тоглолт өнжидөг. Мөн тухайн тоглолтыг дуустал тухайн тоглогчийн баг хүн дутуу тоглолтыг үргэлжлүүлэн дуусгадаг.
Футзалд тоглогчийг шүүгч гаргасан алдаанаас нь хамаарч шар эсвэл улаан хуудсаар торгодог. Нэг тоглолтын явцад 2 дахь шар хуудасаа авсан эсвэл шууд улаан хуудас авсан тоглогч тухайн тоглолтоос хөөгдөх ба дахин тухайн тоглолтонд оролцох боломжгүй болох ба тухайн тэмцээнийхээ хамгийн багадаа нэг тоглолт өнжидөг. Мөн тухайн тоглогч талбайгаас хөөгдсөнөөс хойш 2 минут (цэвэр цагийн) өнгөрсөний дараа эсвэл эсрэг баг нь гоол оруулах хүртэл хүн дутуу тоглолтыг үргэлжлүүлдэг.
▶️4 секундын дүрэм:
Хөлбөмбөгт 4 секундын дүрэм гэж байдаггүй. Зөвхөн гартаа бөмбөгөө барьсан хаалгач 6 секундын дотор бөмбөгөө тоглолтонд оруулах шаардлагатай гэсэн зүйл заалт л байдаг.
Футзалын хувьд тоглолт эхлэх болон дахин эхлэх бүхий л (бөмбөг хаях орохгүй) тохиолдолуудад 4 секундын дүрэм үйлчилдэг. Өөрөөр хэлбэл бөмбөгийг тоглолтонд оруулах бүрдээ 4 секундын дотор амжиж тоглолт оруулах шаардлагатай байдаг.