#LAWSOFTHEGAME

Хөлбөмбөг болон Футзал хоорондын ялгаатай зүйлс

▶️Хөлбөмбөгийн нэг тоглолтонд нэг багаас гарааны 11, сэлгээний 7, нийт 18 тоглогчийг тоглолтонд оруулах боломжтой байдаг.
Футзалын нэг тоглолтонд нэг багаас гарааны 5, сэлгээний 9, нийт 14 тоглогч тоглолтонд оролцуулах боломжтой байдаг.

▶️Хөлбөмбөгийн нэг тоглолтонд нэг багийн хийж болох сэлгээний тоог зааж өгсөн байдаг ба нэг сэлгээгээр суусан тоглогч дахин тухайн тоглолтонд оролцох боломжгүй болдог. Талбайгаас гарч буй тоглогч талбайн аль хэсгээр гарж болох бол орж буй тоглогч зөвхөн төвийн шугамны харалдаа хэсгээс талбайд ордог.
Футзалын хувьд сэлгээний тоо хязгаарлаагүй байдаг ба хэдэн ч удаа сэлгээ хийх боломжтой бөгөөд нэг тоглогч хэдэн ч удаа сэлгэгдэж болдог. Тоглож баг бүрт тусгай тэмдэглэгээ бүхий хэсэг байх ба зөвхөн түүгээр л талбайгаас орж гардаг.

▶️Хөлбөмбөгийн нэг тоглолт дээр талбайн 1 шүүгч нь 2 туслах шүүгч болон 4-р шүүгчийн хамтаар тоглолтыг шүүн удирдан явуулдаг.
Футзалын нэг тоглолт дээр талбайн 2 шүүгч байх ба ахлах болон туслах шүүгч болон 3-р шүүгч, Цагчин шүүгч нарын хамтаар тоглолтыг шүүн удирдан явуулдаг.