
ТАЙЛАНДЫН ХӨВДӨГ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ
Тайланд улсын өмнө зүгт орших Кох Панье арал нь далайн бүтээгдэхүүн болон загас ан агнуураараа маш алдартай бөгөөд Андаманы далай дээгүүр хөвдөг арал юм. Уг арал дээр ойролцоогоор 360 гаруй гэр бүл 1680 орчим хүмүүс оршин суудаг.
1986 оны Мексик улсад зохион байгуулагдсан Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг үзсэний дараагаар арлын оршин суугчид хөлбөмбөгт дурлаж тоглох хүслээр дүүрэн болжээ. Уг сэтгэлдээ автагдсан оршиг суугчид нийлж далай дээр хөвдөг хөлбөмбөгийн талбай барьж эхэлсэн түүхтэй.
Барьсан талбай дээр тоглох үедээ хадаас гэх мэт аюултай зүйлсээс болж маш их гэмтэхийн хажуугаар ихэнх цагийг хөлбөмбөг тоглох биш гарсан бөмбөгийг буцааж авахын тулд далайд сэлж өнгөрүүлдэг байжээ.
Олон жил өнгөрөхийн хэрээр арлын оршин суугчид талбайгаа илүү сайжруулж байсан ба, одоо илүү аюулгүй талбай дээр тоглох боломжтой болжээ. Арлын оршин суугчдаас бүрдсэн өөрийн Panyee FC клубыг хүртэл байгуулж, дотоодын тэмцээнд тогтмол оролцож амжилттай оролцож байна.