
Жил бүрийн 02-р сарын 19 буюу Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатнаас анхны оноогоо авсан өдөр тэмдэглэдэг.
2018 онд Анхны шигшээ баг төдийгүй ДАШТ-ий урьдчилсан шатанд шигшээ багийн нэрийн өмнөөс тоглож явсан үе үеийн төлөөллүүдийг хүндэтгэн урьж, өнөөгийн шигшээ багийн залууст шигшээ багийн тоглогч байхын утга учрыг ойлгуулах, нийгмийн хариуцлагаа ухамсарлах сэдлийг төрүүлэн энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.
2019 онд МХБХ-ны 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол улсын нэрийн өмнөөс шигшээ багаас зодог тайлсан, одоо тоглож байгаа тоглогчдод хүндэтгэл үзүүлэн, шигшээ багийн нөхөд, ахан дүүс нэгэн дээвэр дор цуглав.
Шигшээ багийн тоглогчдын сонирхолтой амжилтууд

Шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч

Хамгийн залуудаа үндэсний шигшээ багийн өмнөөс гоол оруулсан тоглогч

Хамгийн богино хугацаанд гоол оруулсан тоглогч

Хөлбөмбөг болон хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн төлөө гоол оруулсан ганц тоглогч
ТҮҮХЭН ТОГЛОЛТУУД
Монгол 1:0 Мьянмар 2019.09.05
/ДАШТ-ий хоёрдугаар урьдчилсан шатнаас авсан анхны оноо/
Монгол 2:0 Бруней Даруссалам
/ДАШТ-ий урьдчилсан шат/
Бруней Даруссалам 2:1 Монгол
/Нийлбэр дүн 2:3-аар Монголын шигшээ баг дараагийн шатанд шалгарав/
Бангладеш 2:2 Монгол 2001.02.19
/ДАШТ-ий урьдчилсан шатны анхны оноо/
Монгол 9:0 Умард Марианы Арлууд 2018.09.06
/Хамгийн олон гоолын зөрүүтэй хожил/
Монгол 1:1 Гуам 2018.09.06
/Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг анх удаа давав/
БНАСАУ 4:1 Монгол 2018.11.11
/Зүүн Азийн АШТ-ий II шатанд хийсэн анхны тоглолт/
Монгол 1:0 Гуам
/Эмэгтэйчүүдийн шигшээ анх удаа зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давав/
Тайвань 2:4 Монгол 2017.10.15
/ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр хийсэн анхны албан ёсны нөхөрсөг тоглолт/
Малайз 2:2 Монгол 2018.03.22
/Албан ёсны нөхөрсөг тоглолтоос авсан анхны оноо/
Лаос 1:4 Монгол
/Албан ёсны нөхөрсөг тоглолтоос авсан анхны хожил/
Монгол 0:2 Маврик
/ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр талбайдаа хийсэн анхны албан ёсны нөхөрсөг тоглолт/

#FRIDAY_FEELING

Монголын шигшээ баг Мьянмарыг буулган авлаа


