ДЭЭД ЛИГИЙН ТҮҮХ

2018
2014
2013
2012
2018
2014
2014 оны "Нийслэл Лиг"

Ивээн тэтгэгч: "АПУ ХК"

2014 оны Лиг 6-р сарын 25-наас 8-р сарын 30-ны хооронд явагдсан юм. Энэ жилийн Лиг МХБХ-ны шинэхэн үзэгчдийн суудал, шинэхэн зүлгэн талбайд явагдсанаараа онцлогтой байлаа.
Мөн Эрчим, Хангарьд клубүүд эзэн тоглолтуудаа талбайдаа авснаар Лиг маань 3н талбайд зохиогдсон дэвшилтэй байсан юм.

Энэ улиралд Хоромхон, Эрчим клубүүд тойргийг өнгөлж ялагдал амсалгүйгээр хагас шигшээд шалгарч улмаар финалдсан. Тойргийн тоглолтуудад хоорондоо 2 ч удаа тэнцээд байсан нь шувтаргын тоглолтыг улам сонирхолтой болгож байсан юм. Тухайн үедээ энэхүү шигшээ тоглолтыг үзэхээр нилээн их үзэгч ирснээс гадна МҮОНРТ-ын хамт олон орон даяар шууд дамжуулж байсныг тодхон санагдаж байна.

Шигшээ тоглолтын цорын ганц гоолыг Хоромхон клубийн Канад тоглогч Риан Фанте 81' дэх минутад оруулснаар багаа ялалтанд хөтөлсөн юм.

1-р байр: С.Пүрэвсүх дасгалжуулагчтай "Хоромхон" клуб,
2-р байр: Д.Батнасан дасгалжуулагчтай "Эрчим" клуб,
3-р байр: М.Отгонбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" клуб.

Тэмцээний шилдэгүүд:
Хаалгач: Б.Ариунболд /Эрчим/
Хамгаалагч: Б.Анар /Эрчим/
Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш /Хоромхон/
Мэргэн бууч: Юсуке Минами /Улаанбаатар Их Сургууль/ 10 гоол
Шүүгч: Б.Хаш-Эрдэнэ /Шигшээ тоглолт/
 
2013

2013 оны "Нийслэл Лиг"
Ивээн тэтгэгч: "АПУ ХК"

Тухайн оны дээд лигт 7 баг өрсөлдсөн бөгөөд багууд 2 тойрог тоглоод хамгийн өндөр оноотой 4 баг нь хасагдах шатанд шалгарч, улмаар аваргын төлөө Эрчим-Хангарьд багууд тунаж үлдэн үндсэн болон нэмэлт цагт 0-0 ээр тэнцэн ялагчийг торгуулийн цохилтоор шийдэж байсан түүхтэй. Тоглолтын 119' дэх минутад Эрчим клубийн сүүлийн сэлгээ болох хаалгач Г.Дэлгэрдалайг ахлах дасгалжуулагч В.Бралушич талбайд оруулж, Б.Ариунболдыг суулгасан.Талбайд дөнгөж орж ирсэн Г.Дэлгэрдалай торгуулийн цохилтын үеэрх гайхалтай хаалтуудаараа тоглолтын хувь заяаг шийдэж байсан юм.

Тэмцээний шилдэгүүд:
Хаалгач: Б.Сэр-Од /Хангарьд/
Хамгаалагч: Ц.Энхжаргал /Эрчим/
Хагас хамгаалагч: Э.Ганзориг /УБИС/
Довтлогч: Эрнани Моура /Эрчим/ 8 гоол
Шилдгийн шилдэг тоглогч: А.Чинзориг /Эф Си Улаанбаатар/

Шилдэг шүүгч: Э.Ариунболд /Финалын тоглолт/

2012